Мэдээлэл

Аяллын үнэ: 990.000₮ 

Аяллын хугацаа: 6 шөнө, 7 өдөр

Аялал гарах хугацаа: НЯМ гараг бүр

Аяллын үнэд багтсан зүйлс:

  • УБ-Замын үүд купе вагон
  • Аяллын даатгал
  • Хөтөлбөрт тусгагдсан үзвэрийн тасалбар
  • Аяллын автобус
  • Эмчийн үзлэг
  • Мэргэжлийн хөтөч
  • Зочид буудал
  • Хөтөлбөрт тусгагдсан хоол

Аяллын үнэд багтаагүй зүйлс:

  • Бусад хувийн хэрэглээний зардлууд
  • Зочид буудалд ганцаараа байрлах бол өрөөний зөрүү
  • Эмчийн үзлэгээс үүдэн гарах бусад эмчилгээний зардлууд

Хөтөлбөр

ӨДӨР 1: УЛААНБААТАР-ЗАМЫН ҮҮД
УБ – Замын-Үүд чиглэлд галт тэрэгтэй хөдөлнө. (галт тэрэг хөдлөхөөс 30 мин өмнө УБТЗ хүрэлцэн ирэхийг анхаарна уу). 16:40 цагт Улаанбаатар хотоос хөдөлнө . (Галт тэргэндээ хоноглоно).
 
ӨДӨР 2: ЗАМЫН ҮҮД-ЭРЭЭН-ХӨХХОТ
07:20 цагт Замын-Үүд хотод бууна. Хил гаалиар нэвтэрсний дараа өдрийн хоолоо идээд Хөх хот руу аяллын автобусаар хөдөлнө. Хөх хот хүрээд зочид буудалд байрлан амарна.
Өдрийн хоол, Оройн хоол
 
ӨДӨР 3: ХӨХ ХОТ
Өглөөний цайны дараа ӨМӨЗО-ын дорнын уламжлалт анагаах ухааны "ДАО РАН" эмнэлэгт үзүүлнэ. Үзлэгийн төлбөр болон мөнгөн зүү тавиулах үйлчилгээ багтсан. /Хятадын уламжлалт анагаах ухаан, Монгол анагаах ухаан, анагаах ухааны лаборатори, анагаах ухааны зураглал, сэргээн засах эмчилгээ /. Өдрийн хоолны дараа Хөх хотын хамгийн том худалдааны төвүүд болох Ван да плаза болон бусад их дэлгүүрээр орж худалдан авалт хийнэ. Дараа нь Хөх хотын Гандангаар зочилж, хуучин гудамж болон хоолын гудамжаар явна.
Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол
 
ӨДӨР 4: ХӨХ ХОТ-ЖИНИН
Өглөөний цайны дараа Жинин хот руу автобусаар явна, 2 цаг орчим явсны дараа Жинин хот хүрч 5 одтой олон төрлийн рашаан,
саунтай “Water world”Амралтын цогцолборт байрлан амарна.
Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол
 
ӨДӨР 5: ЖИНИН-ЭРЭЭН
Өглөөний цайны дараа Жинин хотын Ван да плаза болон арьсан эдлэлийн олон улсын худалдааны төвөөр худалдаа хийгээд Эрээн хот руу хөдөлнө. Эрээн хотод ирсэний дараа оройн хоолоо идээд зочид буудалд байрлан амарна.
Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол
 
ӨДӨР 6: ЭРЭЭН-ЗАМЫН ҮҮД
Өглөөний цайгаа уугаад дэлгүүрээр орж худалдан авалт хийсний дараа 13:00 цагт Эрээнээс Замын-Үүд чиглэлийн автобусанд сууна. Хил гаалиар нэвтэрсний дараа 18:05 цагт Замын Үүд – УБ чиглэлийн галт тэргэнд сууна.
Өглөөний цай
 
Өдөр 7: УЛААНБААТАР
Өглөө 09:20 цагт Улаанбаатарт ирсний дараа аялал өндөрлөнө

Зургын цомог