Мэдээлэл

‘’Сайхан тал’’ цогцолбор Сайхан тал халуун рашаан нь ӨМӨЗО-ны Сөнөд баруун хошууны Сайхан тал сүмд байрладаг, 1200 метр орчим өндөртэй, халуун рашаан нь тектоник гуужуулагч устай, худгийн толгойн усны температур 67°C байдаг. Стандартад заасан геотермийн усанд хүний биед ашигтай 12 төрлийн эрдэс элемент байдаг бөгөөд нийт халуун рашаанд агуулагдах ашигт эрдэс бодисын элементүүд нь 4-5 төрөл байна. Сайхан талын халуун рашааныг газрын гүний ус, орчны хяналт шинжилгээний төвөөс туршсан бөгөөд эрүүл мэндийн ач холбогдол бүхий 9 төрлийн элемент байна гэж дүгнэжээ. Эдгээр элемент нь стронтиум, лити, метасилин хүчил, бром, иод, фтор, метаборын хүчил, бариум гэх мэт болно. Хүний биед олон төрлийн ашигтай элементүүдийн агууламж бүхий Сайхан тал халуун рашаан нь дэлхийн эрүүл мэндийн халуун рашаануудад дээгүүрт орох бөгөөд дэлхийд ховор, байгалийн хамгийн үнэт алтан булаг юм.


Аялал гарах хугацаа:  Баасан гараг бүр

Аяллын үргэлжлэх хугацаа: 4 шөнө, 5 өдөр

Аяллын төлбөр: Том хүн –550.000₮

                               Хүүхэд – 450,000 /120см-с доош өндөртэй/

Аяллын үнэд багтсан зүйлс:

  • УБ – Замын Үүд –УБ галт тэрэгний тасалбар /унтлагын/
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээ
  • Аяллын автобус
  • Мэргэжлийн хөтөч
  • Зочид буудал
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Аяллын даатгал

 Аяллын үнэд багтаагүй зүйлс:

  • Хувийн хэрэгцээний зардал
  • Аяллын хөтөлбөрт дурьдагдаагүй нэмэлт үйлчилгээ

Хөтөлбөр

Өдөр 1: Улаанбаатар - Замын - Үүд
Улаанбаатар-ЗамынҮүд УБ-ЗамынҮүд чиглэлд галт тэрэгтэй хөдөлнө. /галт тэрэг хөдлөхөөс 1 цагийн өмнө УБТЗ хүрэлцэн ирэхийг анхаарна уу/ 16:40 цагт Улаанбаатар хотоос хөдөлнө. /галт тэргэндээ хоноглоно./ 07:20 цагт Замын-Үүдэд бууна.
 
Өдөр 2: Эрээн - Сайхан тал
07:20 цагт ЗамынҮүд хотод буугаад Эрээн чиглэлийн автобусанд сууж хил гаалиар нэвтэрнэ. /Хилийн ачааллаас хамааран хил нэвтрэх хугацаа удаан үргэлжлэх магадлалтай/ Хил гаалиар нэвтэрсний дараа Өдрийн хоолоо иднэ. Эрээн-Сайхан тал чиглэлд автобусаар хөдөлж, 2 цаг орчим яваад ‘’Сайхан тал’’ цогцолборт ирнэ. Ингээд амралтын цогцолбортоо байрлан амарч алжаал ядаргаагаа тайлна.
/Өдөр,Оройн хоол/
 
Өдөр 3: Сайхан тал
Өглөөний цайны дараа бүтэн өдрийн турш халуун рашаанд амарч өнгөрүүлнэ.
/Өглөө,Өдөр,Оройн хоол/
 
Өдөр 4: Сайхан тал - Эрээн
Өглөө тааваараа унтаж босоод буудлаа хүлээлгэн өгнө. Өдрийн хоолоо зооглоод Эрээн хотын зүг хөдөлнө. Эрээн хотод ирээд Динозаврын музей үзэж сонирхоно. /Эрээн хотын Үлэг гүрвэлийнмузейнь палеонтологийн олдворууд, үлэг гүрвэлийн анхны олдворууд болон үлэг гүрвэлийн гавлынясны 1800 ширхэг/багц үзүүлэнгийн үндсэн цуглуулгатай бөгөөд Цэрдийн галавын үеийнүлэг гүрвэлийн олдворуудын чухал үзмэрүүдийг дэлгэн үзүүлдэг орчин үеийн палеонтологийн шинжлэхухааны тусгай музей юм/ Оройн хоол аялагчид өөрсдөө
/Өглөө, Өдрийн хоол /
 
Өдөр 5: Эрээн-ЗамынҮүд-Улаанбаатар
Аялагчид маань өглөөний цайгаа уугаад чөлөөт хөтөлбөртэй .12:00 цагаас буудлаа хүлээлгэн өгөөд, ачаа тээшээ бэлдэн автобусандаа сууж хил гаалиар нэвтэрнэ. 17:30 цагт ЗамынҮүд-Уб чиглэлийн галт тэрэгт сууна.
/Өглөөний цай/
 
Өдөр 6: Улаанбаатар
Өглөө 09:20 цагт Улаанбаатар хотод ирснээр аялал маань өндөрлөх болно.

Зургын цомог