Жанжиажэ аялал

Жанжиажэ аялал

Мэдээлэл

Жанжиажэ нь Хунань мужийн баруун хойд хэсэгт, Чанша хотоос 400км-ийн зайд оршдог. Жанжиажэгийн Вулингюань нь Дэлхийн өвийн жагсаалтад багтаж үндэсний 5А зэрэглэлийн байгалийн үзэсгэлэнт газар хэмээн үнэлэгдсэн.

Аялал жуулчлалын салбар хөгжиж, Жанжиажэ үндэсний ойн цэцэрлэгт хүрээлэн дэлхий дахинд танигдаж байгаа тул 1994 онд Даюн хотыг Жанжиажэ хот болгон өөрчилсөн нь Вулингюань байгалийн үзэсгэлэнт газар гэдгээрээ алдартай.

Жанжиажэ 1992 онд ЮНЕСКО-гоос дэлхийн өвд бүртгэгдсэн бөгөөд 2003 онд олон улсын геологийн парк болж чадсан. Эдүгээ Жанжиажэ бол ногоон уулс, үзэсгэлэнт нуурууд, үзэсгэлэнт хөндий, нууцлаг агуй, соёлын өв, ардын өвөрмөц зан заншлыг хүн бүр үзэх боломжтой аялал жуулчлалын томоохон газрын нэг болсон юм.


Аяллын үнэ: 2.990.000₮

Аяллын хугацаа: 8шөнө, 9өдөр

Аяллын чиглэл: Улаанбаатар – Хөх хот – Чангша - Жанжиажэ

 

Аяллын үнэд багтсан зүйлс : 

- Хөх хот - Чангша 1 талын нислэгийн тийз

- Чангша-УБ 1 талын нислэгийн тийз

- Зочид буудал - Хөх хот - 1, Жанжиажэ-3, Чангша-1 хонох

- Хөтөлбөрт заагдсан өглөө, өдөр,оройн хоол

- Аяллын автобус

- Аяллын даатгал

- Аяллын хөтөч

Аяллын үнэд багтаагүй зүйлс :

- Буудлын өрөөг солих бол зөрүү төлбөр

- Аяллын төлбөрөөс бусад хувийн хэрэглээний зардал

Хөтөлбөр

1 Өдөр: Улаанбаатар – Замын-Үүд

Энэ өдөр аялагчид УБТЗ галт тэрэгний буудлаас өдрийн 16:40 цагийн галт тэргээр Замын-Үүдийн чиглэлд явна. (Галт тэрэг хөдлөхөөс 30мин өмнө вокзал дээр ирсэн байхыг анхаарна уу)

Энэ өдөр галт тэргэндээ хононо.

2 Өдөр: Эрээн – Хөх хот 

Замын -Үүд дээр вагоноос буун, Эрээн явах автобусанд сууж хил, гаалиар нэвтэрнэ. Эрээн хот хүрээд хил нэвтэрсэний дараа аяллын хөтөч тосож авна.Өдрийн хоолны дараа Хөх хотруу хөдөлнө. Очоод зочид буудалдаа амарна. 

/ Өдөр, Оройн хоол /

3 Өдөр : Хөх хот - Чангша

Өглөөний цайны дараа чөлөөт цаг. Өдрийн хоолны дараа нисэх буудал руу яван Чангша руу ниснэ.(Чангша хот нь шөнө маш үзэсгэлэнтэй гэдгээрээ алдартай)  /QW6132 Хөх хот 19:55- Чангша 22:25/. 

/ Өглөөний цай, Өдрийн хоол /

4 Өдөр: Чангша – Жанжиажэ

Өглөөний цайгаа уугаад Чанша хотоос Жанжиажэ чиглэлд автобусаар 4 цаг орчим явна. Өдрийн хоолоо замдаа иднэ. 1992 онд ЮНЕСКО-ын дэлхийн өвд бүртгэгдсэн Үндэсний ойн хүрээлэнгээрээ алдартай Жанжиажиэ хотод ирсний дараа Тэнгэрийн хаалга байгалийн цогцолборт газрыг үзэхээр явна. Дүүжин лифтэнд суун далайн түвшнээс дээш 1500 метрийн өндөрт байх тэнгэрийн хаалган дээр очно. Дүүжин лифтнээс байгалийн өвөрмөц тогтоц, гайхам сайхан дүр төрхийг тольдон харах болно. Ууланд бэхлэгдсэн шилэн тавцан дээгүүр алхаж, Тэнгэрийн хаалганы оргил дээр очно. Тэнгэрийн хаалганаас уулан дунд байрлах дэлхий дээрх хамгийн урт урсдаг цахилгаан шатаар доош бууна.

Тэнгэрийн хаалганы доорх уулын бэлд бэлэг, дурсгалын худалдаа байдаг бөгөөд аялагчид эндээс худалдан авалт хийх боломжтой. Дараа нь 999 гишгүүрт шатан дээр ирэх ба эндээс тэнгэрийн хаалга бүтэлдээ харагдана. Тэнгэрийн хаалганы байгалийн цогцолборт газраас доош уруудахад 99 нугачаат зам харагдах ба энд зургаа авахуулах боломжтой. Буухдаа уул дамжсан 7.5км урт дүүжин лифтээр бууна. Тэнгэрийн хаалганы гайхамшигт газруудыг дээрээс харахаас гадна Жанжиажэ хот бүхэлдээ харагдана. Оройн хоолны дараа буудалдаа ирж амарна.

/өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/

5 Өдөр: Жанжиажэ

Өглөөний цайны дараа БНХАУ-ын No1 хамгийн үзэсгэлэнт байгалийн цогцолборт газрыг үзэхээр явна. Энэ газар дэлхийд Аватар киноны зураг авалт хийгдсэн газар гэдгээрээ алдартай бөгөөд өвөрмөц сонин тогтоцтой байгалийн гоо үзэсгэлэнг эндээс харах болно.

Энэхүү байгалийн цогцолборт газарт аялагчдыг автобус тосон авч, автобусаараа уул руу өгсөөд цааш дүүжин лифтээр явж дээшээ гарна. Аялагчид энд мөнгөн эдлэлтэй үндэсний хувцас өмсөж зургаа авахуулах боломжтой. Мөн Аватар киноны зураг авалт хийсэн үзэсгэлэнт уулс, байгалийн цагаан хэрэм мэт дүрстэй уулс, байгалийн чулуун гүүр зэргийг үзэж сонирхоно. Энд аялагчид сармагчин харах боломжтой. Дараа нь 326 м-ээс 1 минутанд буудаг цахилгаан шатаар бууна. Дээрээс тольдож байсан үзэсгэлэнт уулс дундаа бууж ирэх бөгөөд үзэсгэлэнт байгалийн дунд аяллын дурсамжит зургаа авахуулахаа мартуузай. Оройн хооолны дараа буудалдаа ирж амарна.

/өглөөний цай, оройн хоол/

6 Өдөр: Жанжиажэ

   Өглөөний цайны дараа дэлхийн хамгийн том агуйнуудын нэг болох Шар Луугийн агуй руу явна. Агуйн талбайн хэмжээ ойролцоогоор 15 км урт, 140 м өндөртэй, нийт 48га талбайг эзэлдэг. Агуй доторх өнгө өнгийн гэрэлд агуй улам гайхалтай харагддаг. Байгалийн олон өнгийг нэгэн дор цогцлоосон энэхүү агуй нь зундаа сэрүүхэн, өвөлдөө дулаахан байдаг. Мөн аялагчид агуй дотор завиар аялна. Дараа нь Жанжиажэд заавал үзэх газрын нэг болох шилэн дүүжин гүүрээр аялна. Энд та айдастайгаа нүүр тулах болно. Учир нь энэхүү шилэн гүүр нь дэлхийн хамгийн өндөрт байрлах бөгөөд 430м урттай. Шилэн гүүрийн аялал ер бусын гайхалтай дурсамжийг танд үлдээх болно. Оройн хоолны дараа зочид буудалдаа ирж амарна.

/өглөөний цай, оройн хоол/

7 Өдөр: Жанжиажэ 

Энэ өдөр чөлөөт өдөр ба аялагчид маань өглөөний цайгаа уугаад бүтэн өдрийн турш дэлгүүр хэсч худалдан авалт хийх боломжтой.

/Өглөөний цай /

8,9 Өдөр: Жанжиажэ- Чангша – Улаанбаатар

Буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд Чангша хотын чиглэлд автобусаар явна.Оройн хоолны  дараа нисэх буудал руу явж УБ руу ниснэ. / MR842 Чангша 01:00, УБ 04:30/

/Оройн хоол /

Зургын цомог