Бидний тухай

Зуут Трэйвел ХХК нь 2016 онд үүсгэн байгуулагдсан. Бид Монголын унаган байгаль, дэлхийд давтагдашгүй нүүдлийн өв соёлоо дэлхийд сурталчлан гадаадын жуулчдыг Монгол орноороо аялуулдаг төдийгүй жил бүр олон тооны Монгол аялагчидаа Египет, АНЭУ, Турк, Кипр, Япон, ОХУ, Тайланд, Вьетнам, Сингапур, Малайз, Арлын орнууд болон БНХАУ-ын томоохон хот, мужууд руу аялал тогтмол зохион байгуулдаг үндэсний компанийн нэг юм. Түүнчлэн аялагчдын хамгийн их зорин очдог аялал жуулчлалын бүс нутгууд руу захиалгат нислэгтэй аяллыг амжилттай зохион байгуулсаар байна. Манай компани нь дотоодын болон олон улсын чанартай аялал жуулчлалын үзэсгэлэн яармагт жил бүр амжилттай оролцон, жилээс жилд компаний гадаад харилцааг тэлж байгаа ба аяллын бүтээгдэхүүн үйлчилгээг чанаржуулж, аяллын чиглэлээ өргөжүүлж аялагчдын сэтгэл ханамж тав тухыг хангахыг хичээн ажиллаж байна.

Share :