Датун – Хөх хотын аялал

Датун – Хөх хотын аялал

Мэдээлэл

Аяллын мэдээлэл

Хөх хот нь ӨМӨЗО-ны нийслэл бөгөөд Өвөр Монголын эдийн засаг, соёл, боловсрол, санхүүгийн төв нь бөгөөд 3 сая гаруй хүн амтай. Хөх хот нь урт удаан хугацааны түүх болоод агуа их соёлтой.  Хятад улсын соёлын үүслийн өлгий нутгийн нэг хэмээн үздэг. Хөх хот гэдэг нь монгол хэлнээ бол “хөх өнгийн хот” гэсэн утгатай. Хятад улсын аялал жуулчлалын болоод эдийн засгийн хүчирхэг хотуудын нэг ба “Хятадын сүүн сүүн бүтээгдэхүүний хот” гэдгээрээ алдартай

Аялал гарах хугацаа: НЯМ гараг бүр

Аяллын үргэлжлэх хугацаа: 7 шөнө 8 өдөр

Аяллын төлбөр: Том хүн: 1.250.000₮

                               Хүүхэд: 1.000.000₮

Аяллын үнэд багтсан зүйлс:

  • УБ – Замын-Үүд – УБ чиглэлийн 2 талын купе вагоны билет
  • Хил гарах автобусын зардал
  • Аяллын автобус
  • Зочид буудал
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Мэргэжлийн туршлагатай хөтөч
  • Үдэх болон тосох үйлчилгээ
  • Аяллын даатгал

Аяллын үнэд багтаагүй зүйлс:

  • Аяллын хөтөлбөрт дурьдагдаагүй нэмэлт үйлчилгээ
  • Аялагчийн хувийн хэрэгцээний зардал


Хөтөлбөр

1 Өдөр: УБ – Замын -Үүд

УБ – Замын-Үүд чиглэлд галт тэрэгтэй хөдлөнө.

2 Өдөр: Замын – Үүд – Эрээн – Датун

Өглөөний 07:20 цагт Замын – Үүд хотод буугаад хоёр улсын хил гаалиар нэвтрэн Эрээн хотод хүрнэ. Өдрийн хоолоо зооглосны дараа аяллын автобусанд суун Датун хотын зүг хөдлөнө. Датун хотод очсоны дараа 5одтой ресортод байрлан амрана.

3 Өдөр: Датун хот

Энэ өдөр бүтэн өдөржин усан паркад тоглон өнгөрүүлнэ.

4 Өдөр: Датун – Хөх хот

Өглөөний цайгаа уусны дараа Хөх хотын зүг явна. Хөх хотод очоод Сансар огторгуй, од эрхэсийн ордоноор зочилж амьдарч буй эх дэлхийгээ хэзээ, яаж, хэрхэн үүссэнийг мэдэхээс гадна сансарын нисгэгчийн хувцас өмсөн саран дээр алхаж сансарын хөлөгт сууж бодит мэдрэмжийг биеэр мэдрэх болно.

5 Өдөр: Хөх хот

Өглөөний цайны дараа, Өвөрмонголын Шинжлэх ухааны музейгээр зочлон олон сонирхолтой баримтыг ролж авах болно.

6 Өдөр: Хөх хот – Эрээн

Өглөөний цайны дараа Эрээн хотруу хөдөлнө. Эрээн хотод ирсэний дараа чөлөөт хөтөлбөртэй.

7 Өдөр: Замын-Үүд – Улаанбаатар

Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд хил гаалиар нэвтэрч Замын-Үүдэд ирэх болно.

8 Өдөр: Улаанбаатар

Өглөө 09:20 цагт Улаанбаатар хотод ирсэнээр дурсамж дүүрэн аялал маань өндөрлөнө.               

Зургын цомог