Туркийн 3 хотын аялал

Туркийн 3 хотын аялал

Мэдээлэл

Бүгд Найрамдах Турк улс нь Европ, Азийг холбосон улс юм. Нийслэл нь Анкара ба хамгийн том хот нь Стамбул. 2022-оны байдлаар 84сая гаруй хүн амтай гэж тоологдсон. Нийтээрээ шахуу Ислам шашны шүтлэгтэй, албан ёсны хэл нь Турк хэл юм.

Турк улс нь гайхамшигтай байгалийн тогтоц, давтагдашгүй түүх дурсгал, археологийн үлдэгдлүүд, жилээс жилд хөгжиж буй аялал жуулчлалын салбар, жуулчдын сэтгэлд хүрч чадсан улс юм.

Аялал гарах хугацаа: 3 сарын 17, 24, 31

Аяллын үргэлжлэх хугацаа: 7 шөнө 8 өдөр

Аяллын төлбөр: Том хүн: 3.890.000₮

                                Хүүхэд: 3.590.000₮

Анталия хотод буух зочид буудал: AKKA ALINDA 5 одтой

Истанбул хотод буух зочид буудал: QUA COMFORT 5 одтой

Памуккале хотод буух зочид буудал: ADEMPIRE 5 одтой

Аяллын үнэд багтсан зүйлс:

  • УБ – Истанбул – УБ чиглэлийн 2 талын нислэгийн тийз
  • Истанбул – Анталия – 1 талын дотоод нислэгийн тийз
  • Памуккале – Истанбул 1талын дотоод нислэгийн тийз
  • Зочид буудал
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Мэргэжлийн туршлагатай хөтөч
  • Үдэх болон тосох үйлчилгээ
  • Аяллын даатгал

Аяллын үнэд багтаагүй зүйлс:

  • Аяллын хөтөлбөрт дурьдагдаагүй нэмэлт үйлчилгээ
  • Чөлөөт өдрүүдийн хоол
  • Хөтөч тайлбарлагчийн гарын мөнгө
  • Аялагчийн хувийн хэрэгцээний зардал

Хөтөлбөр

1 Өдөр: УБ – Истанбул – Анталия

Энэ өдөр Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудал дээр нислэг эхлэхээс 3цагийн өмнө очин бүртгэлээ хийлгэнэ. УБ - Истанбул руу шууд ниснэ. Истанбулаас манай аяллын хөтөч тосон аван цааш Антанлия хот руу дагуулан дотоод нислэгээр ниснэ.

2 Өдөр: Анталия

Өглөөний цайгаа уусны дараа Анталия хоттой танилцах аялалдаа гарах болно. Газар дундын тэнгисд 40метрийн өндрөөс цутгадаг Дьюден хүрхрээг үзэж танилцахаас гадна Султанит чулууг шигтгэн урласан алт үнэт эдлэл, үслэг эдлэлийн дэлгүүр орно.

3 Өдөр: Анталия

Энэ өдөр чөлөөт өдөр тул аялагчид өөрсдийн сонирхлоор өнгөрүүлнэ.

4 Өдөр: Анталия – Памуккале

Өглөөний цайгаа уусны дараа Памуккале хот руу хөдлөнө. 3-4цаг явна. Памуккале нь Денизле хотод байрладаг. Тухайн хот нь хөвөн, даавууны үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг.

5 Өдөр: Памуккале

Энэ өдөр агаарын бөмбөлөгийн хөтөлбөр хамрагдах боломжтой. Памуккалед бид Хиараполис, Анфитеатр зэргийг үзнэ.

6 Өдөр: Памуккале – Истанбул

Өглөө эрт Истанбул хотын зүг ниснэ. Истанбул хотод ирээд Султан Ахмед сүмийг үзэж сонирхон сүмийн өмнө дурсгалын зургаа татуулна.

7 Өдөр: Истанбул

Энэ өдөр чөлөөт өдөр тул аялагчид өөрсдийн сонирхлоор өнгөрүүлнэ.

8 Өдөр: Истанбул – Улаанбаатар

Өглөөний цайгаа уусны дараа Истанбулаас 14:10 цагт хөөрч УБ хотод шөнийн 03:30цагт газардсанаар аялал маань өндөрлөнө.

Зургын цомог